Ромын пап: "Европ удахгүй мөхнө"

Ромын пап Франциск Ромын гэрээнд гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан Европын холбооны орнуудын төр, засгийн газрын тэргүүн нараас бүрдсэн төлөөлөгчдийг Ватиканд хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр тэргүүн хамба ЕХ-г үндэслэгчдийн гэрээслэлийг эргэн санахыг зочдод уриалжээ. Европ болдагаж мөрдөх хэрэгтэй дүрэм журмын нийлбэр биш,сахиж мөрдөх хэрэгтэй проткол, дэг жаягийн овоолготой цаас биш гэж тэр хэлсэн байна. “Энэ бол хүний салшгүй туйлын хүслэндүндэслэсэн түүнийг танин мэдэх арга, амьдрал мөн” гэж Ромын пап дурджээ.
“Хэрвээ үндэслэгчдийн эрхэм дээд зорилгыг эргэн авч үзэхгүй бол Европ мөхөж мэднэ, эв санааны нэгдэл нь тэр эрхэм зорилгуудын нэг юм” гэж тэргүүн хамба хэлсэн байна.
Ромын гэрээний 60 жилийн ойд зориулсан ЕХ-ны дээд хэмжээний уулзалт өнөөдөр гуравдугаар сарын 25-нд Ром хотод болно. Энэ уулзалтаас ойн хамтарсан тунхаглал гаргахаар төлөвлөж байна.Түүнчилэн төр, засгийн тэргүүн нар Их Британийг ЕХ-ноос гарсны дараатус холбооны хөгжлийн асуудал хэлэлцэх ажээ.Их Британийн төлөөлөгчид арга хэмжээнд оролцохгүй юм байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ