Цаг агаар өнөөдрөөс дулаарна

Өнгөрөгч өдрүүдэд иманасй орны нутгийн баруун, төвийн хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн аюултай үзэгдэл болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ирэх долоо хоногийн дунд үе хүртэл цаг агаар огцом дулаарна гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тус байгууллагаас энэ сарын 25-29 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна.
25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруунаймгуудын нутгийн хойд, 27-ндбаруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраарбага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ