Үхэлд хүргэх аюултай хөө тортог

Хөө тортог юмуу шинжлэх ухааны хэлээр бол, хар нүүрстөрөгчийнмаш өчүүхэн бөөмсийг судласан нь энэ бодис хүний хувьд үхэлд хүргэх аюултайг харуулжээ.

Хар нүүрстөрөгч ньдизелийн түлш шатахад үүсдэг бөгөөд яндангийн утаанд агуулагддаг юм.Нүүрс юмуу мод шатаахад ч мөн ийм бодис ялгардаг байна.

Хар утаа тортог бидний амьсгалж буйагаарт хэрхэн нөлөөлдөгийг британийн эрдэмтэд дөрвөн жилихйн туршсудлажээ.Энэ бодис ньнармай, залигуур, цагаан мөгөөрс болон уушиганд өвчин үүсгэгч бактери үржих нөхцөл бүрдүүлдэг байна.

Хөө тортогт агаар бохирдох ньамьсгалын замын халдварт өвчин үүсгэдэг төдийгүй,антибиотикоор эмчлэх үр нөлөөг бууруулдагийг судалгааны тэргүүлэх мэргэжилтэн Жиллиан Фоулжер тэмдэглэжээ. Яндангаас гардаг хий, удаа нь хэд хэдэн бактери, вируст антибиотикийн үзүүлдэг нөлөөг маш их сулруулдагийг үүнээс өмнө хэн ч таамаглаж байгаагүй юм.

Ойн түймэр нь ч агаар мандалд хар нүүрстөрөгч цацагдах гол буруутан болдог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин