АНУ Оросын найман байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авав

АНУ Оросын найман байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч ингэж мэдээлсэн байна.

Хар жагсаалтад“Рособоронэкспорт” төрийн мэдлийн компани, “Нисэхийн 150 дугаар засварын завод”, гадаад эдийн засгийн “Авиаэкспорт” нэгдэл, эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн “Базальт” нэгдэл, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн “Машины үйлдвэрийн зохион бүтээх товчоо” корпорац, Ульяновын нисэх хүчний ерөнхий маршал Бугаевын нэрэмжит иргэний нисэхийн дээд сургууль, Уралын иргэний нисэхийн бэлтгэл, сургуулилтын төв, профессор Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академи оржээ.

Вашингтоны засаг захиргааны үзэж байгаагаар, эдгээр үйлдвэр нь үй олноор хөнөөх зэвсэг болон пуужингийн техник үйлдвэрлэхэд ашиглаж болох технологи юмуу тоног төхмөөрөмжийг”Иран, БНАСАУ юмуу Сирид нийлүүлж байсан ньажиглагдсан байна.

Оросын парламентын Холбооны зөвлөл энэ хориг арга хэмжээг цэргийн зах зээлээс Оросыг “шахах” санаархалхэмээнүзжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин