Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Өчигдөр Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний 14 дэхь өдрийн барилдаан боллоо. Тэмцээнийг манай озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаар тэргүүлж эхэлсэн бөгөөд нийт 13 даваа, нэг унаатай явна. Тэрүнофүжигийн араас Кисэносато хоёр унаатай удаалж байна. Тэмцээнийг тэргүүлэгч хоёр бөх маргааш оноолт таарсан юм. Хэрэв Тэрүнофүжи давбал шууд түрүүлнэ. Харин Кисэносато давбал хоёр бөх нэмэлт барилдаан хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин