Зүрхээ хамгаалахын тулд хэрхэн хооллох вэ?

АНУ-ын зүрхний эмч нарын холбоо хэд хэдэн судалгаа, анагаах ухааны туршилт хийгээд, эрүүл мэнддээ санаа тавьдаг бүх хүнд зөвлөмж өгчээ.

Тухайлбал, энд хоолтэжээлийг хөнджээ. Тийнхүү, хэрвээ зөв хооллох юм бол, илүүдэл жинтэй болохгүй байх төдийгүй,зүрх-судасны системийн эрүүл мэндийг дэмжих болно.

Өглөөний цай уулгүйгээр явж хэрхэвч болохгүй гэдгийг зүрхний эмч нар зөвлөөд,өглөөний цай нь бодисын солилцоог сайжируулж,цусан дахь глюкоз, инсулиний хэмжээг тэнцвэржүүлдэггэжээ.

Үүнээс гадна, үе үе хоолноостатгалзаж, өөрөөр хэлвэлмацаг барих хэрэгтэй гэнэ.Гэхдээ ийм арга хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Хоолны хэмжээний тухайд гэвэл,та хэдэн удаа, тодруулвал хоёр юмуу таван удаа иддэг нь холбогдолгүй болж таарчээ. Энэ нь бие галбир болон зүрх-судасны тогтолцоонд нөлөөлдөггүй байна.

Хоолны хэмжээ, иддэг хугацаа биш, харин таны чухам юу идэж байгаа нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Ингэж эрүүл хооллохгүйгээр биеийнгалбир, эрүүл мэндээ сайн болгох тухай ярих нь утгагүй, юу гэвэл бүх зүйл тэнцвэртэй байх ёстой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин