Аварга Ю.Кисэносато түрүүллээ


Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо өнөөдөр өндөрлөлөө. Гуравдугаар сарын тэмцээнд шинэхэн аварга Кисэносато 13 даваа авснаар эзэн хааны цомыг хүртлээ. Тэрбээр өнөөдөр озэки Тэрүнофүжиг нэмэлт барилдаанд ялснаар шинэхэн цолтой анх удаа түрүүлж байна.
Башёг эхлэхээс итгэл төгс тэргүүлж эхэлсэн Кисэносато 13 дахь өдрийн барилдаанд Харүмафүжи Д.Бямбадоржид ялагдахдаа мөрөндөө бага зэргийн гэмтэл авсан. Энэ нь түүнд нөлөөлсөн үү 14 дэх өдрийн барилдаанд Какүрюү М.Ананад эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Тиймээс тэрбээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс нэг даваагаар дутуу болж, тэргүүлэгчийн байраа алдсан юм.Хоёр бөх өнөөдрийн барилдаанд оноолт таарсан ч Кисэносато хоёр давж, түрүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ