МХЕГ-аас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын үеэр БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн Сүмийн зурагтай 25 кг-ын савалгаатайцагаан будаа илэрсэн байна.

Түүнчлэн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Тиймээсиргэд цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас /хаанаас хэн, хэзээ импортолж,хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн/ хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүйбүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэнэ үү хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин