Хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй

Ирэх сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулганаар энэ оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ. Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэхийн сацуу 2018, 2019 оны төсвийн төсөөлллийг ч давхар хэлэлцэнэ.Эдгээр хуулийн төсөлд хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй байхаар заажээ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул 18 хүртэл насны хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийн хамрах хүрээг хумьсан. Зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд энэ мөнгийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Харин үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байв. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар өөр өөр байр суурьтай байсан ч нөхөн олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин