Г.Дэнзэнгийн шүүх хурал маргааш болно

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн болон бусад таван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-нд буюу маргаашшүүнэ. Уг шүүх хурал өнгөрсөн 20-ны өдөр товлогдсон ч найм хоног хойшлогдсон юм.
Г.Дэнзэнг“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашч байхдаа эрх мэдлээ урвууланэхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид тендерийн 17 тэрбум төгрөг авч өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ