Трамп Меркелиэс 300 тэрбум ам. доллар нэхэмжилжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрт ХБНГУ-ын канцлер Ангела Меркелиэс 300 тэрбум доллар нэхэмжилжээ. Германы засгийн газрын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан “The Sunday Times” сонин ням гарагийн дугаартаа ингэж бичсэн байна.
Вашингтонд хаалтай болсон уулзалтын үеэр өнгөрсөн долоо хоногт америкийн төрийн тэргүүн нэхэмжлэлийг германы засгийн газрын тэргүүнд өгчээ.
Нэрээ хэлэхийг хүсээгүй германы сайд нарын нэг нь үүнийг зэвүү хүргэсэн явдал хэмээн тодорхойлсон байна. “Нөгөө талыгаа айлгах гэсэн оролдлого нь ийм шаардлага тавьж байгаагийн зорилго юм, гэвч канцлер үүнд тайван хандсан бөгөөд өдөөн хатгалгад хариу барих бодолгүй байна” гэж тэр сайд тэмдэглэжээ.
Трамп, Меркель нар гуравдугаар сарын 18-нд Цагаан ордонд уулзсан юм.АНУ-ын ерөнхийлөгч өөрийн Твиттерт уулзалтыг маш сайхан боллоо гэж тодорхойлсон ч,Германы засгийн газар“НАТО болон АНУ-аас их хэмжээний мөнгө зээлсэн” гэх баримтыг дурдахаа мартаагүй юм. “Германд бидний үзүүлж байгаа хүчирхэг, маш өртөг ихтэй хамгаалалтын үйлчилгээний” төлбөрийг хийх хэрэгтэй гэж төрийн тэргүүн дурджээ.
Энэ нь НАТО-гийн гишүүн орнууд Умард Атлантын эвслийг санхүүжүүлэх үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлэхгүй байгаад Трамп дургүйцэж буйг хэлсэн хэрэг юм. Өнөөдрийн байдлаар АНУ тус эвслийн үйл ажиллагааны санхүүжилтийн 70 орчимхувийг гаргаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ