Аль нас хамгийн аз жаргалтай вэ?

Гүн ухааны үүднээс бол, хүн өөрийгөө аз жаргалтай, амьдрал тав тухтайбайнагэдгийг мэдэрч байгаатэр нас бол хамгийн сайхан нас байдаг аж.Харин судалгааны үр дүн энэ талаар өөр өөр мэдээлэл өгдөг.

Аз жаргалын оргил үе нь дунджаар 29 насандирдэг. Найз нөхдийн тоог үндсэн шалгуур болгодогбөгөөд энэ насанд найз нөхөд80 хүн байдаг бол,амьдралын бусад үед энэ үзүүлэлт 60 орчимд хэлбэлздэг гэнэ.

Зарим мэргэжилтэн үүнтэй санал нийлдэггүй бөгөөдэнэ үеийн олонхи “найз” бол тухайн хүний хамтдаа зоог барьдагажил, мэргэжил нэгт хүмүүс гэдгийг дурддаг байна. Сэтгэл зүйн хувьд таатай байдал бий болгодог ийм “хоолны” найзууд нь жинхэнэ нөхөрлөлтэй нийтлэг зүйл огт байхгүй юм. Тиймээс хэрвээ та 29 настай биш бол, үүнийг үнэн голоосоо ойлгох хэрэггүй.

Хамгийн аз жаргалтай насыг өөрөөр тодорхойлдог өөртодорхой нэр хүндтэй судалгаа, санал асуулга ч бий.Баримтыг нотлох дуртай хүмүүс дараахи өгүүлбэрийг тас түс няцааж болох. Юу гэвэл,дурдсан санал асуулгань инээдэмтэй болов уу, түүний үр дүнгцорын ганц үнэн хэмээн үзэх хэрэггүй, гэсэн ч сонирхолтой юм.Хамгийнтод сэтгэгдэлүлдээдэг хамгийн чухал үйл явдлууд 25 хүртлэх насанд тохиолддогийг харуулсан настай хүмүүсийн санал асуулгын тухай “Onion” ресурс мэдээлжээ.

Үсний будаг үйлдвэрлэдэг “Clairol Perfect ” компаниамьдралынхааянз бүрийн үед хамгийн ихаз жаргалтай байсныг 4000 эмэгтэйгээс асуусан байна.

28 насандаа сексийн амьдралдаа хамгийн ихсэтгэл дүүрэн байсан, 29 нас нь ажил албандаа сэтгэл хангалуун байх оргил үе, харин 30 нас нь хүрээлж буй хүмүүстэй тогтоосон харилцаандаа дээд зэргээр сэтгэл хангалуун байдаг нас гэжсанал асуулгад оролцогчдын дийлэнх олонхи хариулжээ.

Британийн дезодорант үйлдвэрлэгч компаниудыннэг2000 хүний дунд өөрийн санал асуулга явуулж, үр дүн нь өөр гарсан байна.Санал асуулгад оролцсон эмэгтэй, эрэгтэйчүүдийн аль аль нь 37 насыг хамгийн сайхан нас гэжхариулжээ.Энэ нь амьдралын зорилгодоо хүрч, өөртөө болон хүрээлэн байгаа орчиндоо сэтгэл хангалуун болдог нас гэж тэд үзсэн байна.

Илүү буурьтай судалгаа нь гайхалтай ч гэлээ, сонирхол бага татаж байна.Хэсэг хугацааны өмнө “Gallup” компани “Та гадаад төрх байдалдаа сэтгэл хангалуун байдаг уу?” гэсэн асуултад америкийн 85 мянга гаруй настай хүний өгсөн хариултад дүн шинжилгээ хийжээ.Сэтгэл дүүрэн байдаг гэж хариулсан хүмүүсийн олонхи нь 70-аас дээш насныхан байжээ. Гэхдээ 50 эргэмнасанд өөртөө сэтгэл хангалуун хүмүүс хавьгүй цөөн байсан байна.

Германы янз бүрийн насны 23 мянга гаруй оршин суугчийн саналыг асуусан Лондоны эдийн засгийн сургууль өөрийн судалгааны дүнг 2013 оны долоодугаар сард нийтлүүлжээ. Санал асуулгад оролцогчдын амьдралдаа сэтгэл хангалуун байх оргилүе 23 орчим нас болон ойролцоогоор 69 насанд байсан нь санал асуулгын явцад тодорхой болсон байна.

23 нас бол хүн аз жаргалыг“урьдчилан” эдлэдэг бөгөөд яагаад гэвэл, зүгээр л ирээдүйн амьдралаас хамгийн сайн сайхан бүхнийг хүлээж байдаг аж.Ингэхдээ энэ хүлээлт нь хэтийдсэн байх бөгөөд мөрөөдөж байсан зүйл болонхэрэгжүүлж чадсан зүйлийн ялгаанд сэтгэл дундуур байх явдал аажмаар нэмэгддэг байна.

Зогсонги байдалд орж, амьдралдаа урам хугарах оргил үе барагцаалвал 55 насанд ирж, харин дараа нь сэтгэл дундуур байдал аажимааралгаболж, харинөнгөрсөн амьдрал болон ирээдүйг бодитой дүгнэдэг байна. Энэ хоёр оргил үзүүлэлт бол нийгмийн хүчин зүйлсийн гүнзгий судалгааны ердийн үзэгдэл юм.

Төгсгөлд нь хамгийн янз бүрийн хүмүүс болон тэдний хамгийн сайхан үеийн тухай зарим сонирхолтой баримтдурдая:

  • Вольфганг Амадей Моцарт 4настайдаа хөгжмийн бүтээлийг ердөө хагас цагийн дотор бүтнээр нь цээжилж чаддаг байжээ.
  • 15 нас 6 сар, 1 өдөртэйдээ (1958 онд) америкийн шатарчин Бобби Фишер дэлхийн хамгийн залуу их мастер болжээ.Энэ дээд амжилт бүтэн 33 жил эвдэгдээгүй юм.Өнөөдөр дэлхийн хамгийн залуу их мастер бол оросын Сергей Карякин юм.Тэр 2002 онд 12 нас 7 сартайдаа өөрийн дээд амжилтыг тогтоожээ.
  • Английн нэрт жүжигчин, хосгүй хоолойтой Жули Эндрюс8 настайдаа хоолойн дөрвөн октавындиапазонд хүрсэн нь мэргэжлийн дуулаачдын хувьд ч ийм хоолой бүрэлдэх маш эрт нас мөн.Харьцуулах үүднээс дурдахад,мэргэжлийн бус дуулаачид бүү хэл, олонхи дуучны хоолоныдиапазон гурван октаваас илүүгүй гардаггүй байна.
  • Тори Эймос бол бас нэг өвөрмөц дуучин бөгөөд дөнгөж 5 настайдаа Балтиморын хөгжмийн дээд сургуулийн хамгийн залуу оюутан болжээ.
  • Насны дотоод мэдрэмж бүхий л амьдралын өнгийг тодорхойлдог байна.Роберт Рэдфорд “The Graduate” киноны нэг дүрд тоглохоос татгалзаж, учир нь өөрийгөө“тийм ч залуу биш” гэж үзжээ.Рэдфордын оронд түүний үе тэнгийн гучин настай Дастин Хоффман тоглосон байна.
  • Сидни Гринстрит62 настайдаа “Мальтын шонхор” киноны нэг гол дүрд анх тогложээ.Сергей Прокофьев өөрийн анхны дуурийг 9 настайдаа бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин