Элэгний С вирусийн шинжилгээг ирэх сарын 1-нээс үнэ төлбөргүй авна

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс элэгний С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэнэ.
Тодруулбал, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ