“U money” картыг үнэгүй тараана

Энэ дөрөвдүгээр сарын нэгнээс эхэлж нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн цахимжихаар болсон. Өөрөөр хэлбэл мөнгөний хайрцагийг бүр мөсөн татан буулгаж зөвхөн “U money” картаар зорчих юм. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс 3600 төгрөгийн үнэтэй уг картын үнийг 2000 төгрөг болгож хямдруулжээ. Үүнээс гадна Нийслэлийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран амжиргааны түвшин доогуур 20 мянган иргэнд “U money” картыг удахгүй тараахаар төлөвлөөд байгаа юм байна.

Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэхээр болсон бөгөөд хэрэв төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл Автотээврийн тухай хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна. Иймд дөрөвдүгээр сарын нэгнээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо “U money” картыг ашиглан нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг албаныхан уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин