Долларын ханш 2453 төгрөгтэй тэнцэв

“Найман шарга” валют арилжааны төв ам.долларыг 2453 төгрөгөөр авч, 2457 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2450 төгрөгөөр авч, 2464 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Монголбанк 2016 оны эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахад ам.долларын ханш 24,4 хувиар чангарсан байдаг. Өнгөрсөн оны төгсгөлд 2700 орчим төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш ийнхүү суларч эхэллээ. Гэвч дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажлууд эхлэх үеэр ам.долларын ханш өсдөг эдийн засгийн зүй тогтол бий. Харин энэ жилийн тухайд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, ам.доллар орж ирвэл ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамаглал эдийн засагчдад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин