Эсэргүүцэлд өсвөр насныхныг мөнгөөр оролцуулсан байхыг үгүйсгэсэнгүй


Москвад болсон зөвшөөрөлгүй арга хэмжээнд мөнгө өгч оролцуулсан тухай мэдээ хууль сахиулах байгууллагуудад байна гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Түүний ингэж хэлснийг хэвлэлд иш татсан байна.
“Москвад болсон эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон өсвөр насныхныг хэв журам сахиулах байгууллагынхан саатуулвал, тэдэнд мөнгө өгнө хэмээн амласан мэдээлэл байна” гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч хэлээд, ”үүнийг нотлосон тодорхой баримтууд ”бий” гэж онцлон тэмдэглэжээ.
Тэр баримт түшиж байгаагаа бас тэмдэглэсэн байна. “Хэрвээ хэв журам сахиулах байгууллагууд шаардлагатай гэж үзвэл, ямар нэг нотлох баримтыг олон нийтэд танилцуулах нь лав” гэж Песков хэлжээ.
Эрх баригчид иргэдийн байр сууриа илэрхийлэх эрхийг хууль тогтооомжид заасан хүрээнд л хүндэтгэдэг” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
“Гэхдээ хүмүүсийг зориуд санаатайгаар төөрөгдүүлж байгаа хүмүүсийг тэгж хүндэтгэж чадахгүй” гэж тэр хэлээд,“угтаа хүүхдүүдийг” төөрөгдүүлж, улмаар тэдний амь насанд аюул учруулсан юм” гэж дурджээ.
Сөрөг хүчний төлөөлөгч, Авилгатай тэмцэх санг үндэслэгч Алексей Навальный болон түүний талынхан Москвагийн төвд зөвшөөрөлгүй жагсаал хийсэн юм.Албан ёсны мэдээгээр, үүнд найман мянга хүртэл хүн, албан ёсны бус мэдээгээр, 30 хүртэл мянган хүн оролцжээ.Нэг мянга гаруй хүн, түүний дотор Навальныйг өөрийг нь саатуулсныг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Сөрөг хүчнийхэн эрх баригчдын зааж өгсөнгазарт арга хэмжээ зохиохоос татгалзан, зөвшөөрөлгүй газарт жагсаал хийжээ.
Зөвшөөрсөн газарт, зөвшөөрсөн цагт хуулийн дагуу болсон бүх арга хэмжээ анхаарлын гадна үлдэхгүй гэж Песков батлан илэрхийлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ