Берлиний музейгээс 100 кг жинтэй алтан зоос хулгайлчихжээ

Гэмт этгээдүүд Берлиний Бодегийн музейгээс 1 сая еврогийн нэрийдсэн өртөг бүхий, 100 кг жинтэй алтан зоосхулгайлсныг хэвлэлд мэдээлжээ. Британийн хатан хаанд зориулан 2007 онд уг зоосыг цутгасан бөгөөдКанадаас авчирсан байна. Түүний багцаалсан өртөг нь нэрийдсэн үнээс хавьгүй их бөгөөд 4 сая евро юм гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Нэг сая ам. долларын нэрийдсэн өртөг бүхий алтан зоосыг Берлиний Бодегийн музезйгээс даваа гарагт шилжих шөнө хулгайлсныг нийслэлийн цагдаагийн байгууллага Твиттер дэх өөрийн аккауантад мэдээлсэн байна.

Хулгайлагдсан “Агч модны том навч” нэртэй зоос нь 100 орчим килограммжинтэй бөгөөд цэвэр алтаар цутгажээ. Зоос цутгах материал болон түүнийг хийсэн өртөг нь барагцаалвал 3,7 сая ам. доллар гэнэ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, зоосны диаметр нь 53 сантиметр, зузаан нь гурван сантиметр бөгөөднүүрэн талдаа Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хажуу тийшээ харсандүрстэй юм.Бодегийн музей зоосны цуглуулгаараа нэртэй бөгөөд дээрх үзмэрийг үзэсгэлэнд тавихаар өөр музейгээс түр хугацаагаар авчирсан байна.

Хуйлгайчид үзмэрийгүүр, шөнийн заагт 3.30 минутын хавьд хулгайлсныг мэдээлж байна. Хэд хэдэн хүн байсан гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ. Тэд шат хэрэглэн цонхоор байшинд оржээ.Хулгайч нар дохиоллын системийг салгаж, хүнд зоосыг авч явж дөнгөжээ.

Бодегийн музей бол Берлиний Музейн арлын цогцолборын бүрэлдэхүүн дэх уран баримлын үзэсгэлэн юм. 1945 оныг хүртэл кайзер Фридрихийн нэрэмжит байжээ. 1956 онд Вильгельм фон Бодегийн нэрэмжит болсон байна. Музей өдөр бүр 10 цагаас 18 цаг хүртэл ажилладаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ