Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэс болон туслах түшмэлийн ангиллын сул орон тоог нөхөх төри?

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэх гэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэалбан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байх шаардлагатай аж.Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийгбүртгэнэ. Бүртгүүлэх иргэд тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх, Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийн үнэмлэх, мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байх зэрэг шаардлага тавигдсан байна. Сонгон шалгаруулахмэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд бүртгэх бөгөөд дөрөвдүгээрсарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ