“Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримтыг дэлгэнэ.

09.30 Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт ГХЯ-ны хурлын танхимд болно.
11:00 цагт:Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын Залуучуудын холбооны Залуус танхимд болно.
11:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.
11.00
- Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүйн онолын тэнхимээс зохион байгуулж буй ''Эрх зүйн процесс-эрх зүйн шинэтгэл'' эрдэм шинжилгээний бага хурал болно.
- “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримтыг Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд дэлгэнэ.
11.30 “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.30 Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ