Ам.долларын ханш буурч , юанийн ханш эргэн өслөө.

Ам.долларын ханш сүүлийн хоёр өдөр дараалан төгрөгийн эсрэг буурлаа. Даваа гарагийн үдэш Монголбанк энэ өдрийн нэгжийн ханшийг 2458.85 төгрөгт зарласан байна. Энэ нь сүүлийн 50 өдрийн дунджаас 15 төгрөгөөр, 100 өдрийн дунджаас 11 төгрөгөөр хямд байгаа бол 200 өдрийн дунджаас 145 төгрөгөөр өндөр үзүүлэлт болж байна.
Харин хоёр өдөр дараалан буурч байсан юанийн ханш эргэн өслөө. Нэг өдрийн дотор ханш 0.2 хувиар өсөж, 357.66 төгрөг болсон байна. Энэ нь хоёрдугаар сарын 24-ны буюу сар гаруйн өмнөх түвшинд хүрэхэд 0.55 хувиар бага байгаа юм. Монголбанк даваа гарагт нэг долоо хоногийн хугацаатай 588 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ