Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн | |
1. | Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай | Ж.Мөнхбат | |
2. | Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай | Ц.Мөнх-Оргил | |
3. | Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай | Г.Мөнхбаяр | |
4. | Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.Ганбат | |
5. | Талбайн солбицол тогтоох тухай | Ц.Дашдорж | |
6. | Бусад асуудал* | Ж.Эрдэнэбат | |
Танилцуулах асуудал | |||
7. | 2016 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар | Ж.Мөнхбат | |
8. | “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар1 | Ж.Мөнхбат | |
9. | Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар | Ж.Мөнхбат | |
10. | Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын талаар | Ж.Мөнхбат | |
11. | Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлангийн талаар1 | Г.Мөнхбаяр | |
12. | Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар | Д.Ганбат |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ