Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа алджээ

Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр орой Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон байна.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар Т нь Идэр сумын засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан эмэгтэй байжээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга нь ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой. Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Идэр суманд амьдарч байжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Завхан аймгийн Идэр суманд өөрийгөө шатааж нас барсан хүн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгуулагад ирсэн. Энэ дагуу аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа хийж байгаа гэлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин