Тэтгэвэр тогтоолтыг шалгах хугацааг сунгалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-ний өдрийг хүртэл “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах” аян зарлаад байсан. Уг аяны хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.

Аяны хүрээнд тэтгэврийн тогтоолтоо шалгуулахаар төв, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд 6825 тэтгэвэр авагч биеэр ирж өргөдөл хүсэлтээ гаргасныг бүрэн шийдвэрлэсэн байна. Иймд тэтгэвэр авагч та тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтэй байгаа бол харьяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж болох аж. Энэхүү аян хоёр үе шаттайгаар явагдаж байгаа ба эхний үе шатаар аймаг, дүүргийн комисс дээрх өдрүүдэд тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгаж ажил хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 373,0 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулж дуусчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин