Төв аймагт хоёр малчин осгож, нас баржээ

Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр багийн нутагт хоёр иргэн осгож амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, тус сумын харъяат Н гэх айлын малчин 42 настай Ц, 50 настай Н нар “Бамбарууш” гэх зоогийн газраас урагшаа нэг киллометр хүрэхгүй зайд байдаг жижиг голын захад осгож амиа алдсан байжээ.

Талийгаач Ц Улаанбаатар хотын Баянзүрх дүүргий харъяат бол Н нь Төв аймгийн Баянчандмань сумын харьяат юм байна. Тэд иргэн Н-ийн малчнаар ажилладаг байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин