Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Тэрбээр “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлжээ.

1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал хүртэж байсан юм.

Мөн “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож орон нутгийн театруудад тоглуулж, 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулсан. Улмаар зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны кино бүтээж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулсан юм. Түүний тайз, дэлгэцийн урлагт оруулсан гавьяаг үнэлж, 2001 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг олгож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин