Түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө приус маркын автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Уг осол Монгол Улсын их сургуулийн уулзварт гарсан бөгөөд Түргэн тусламжийн машинд өвчтөн яваагүй гэнэ.
Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч машинууд их хэмжээний эвдрэл авчээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ