25 мянгын картаар өдөрт хэдэн ч удаа зорчиж болно

Нийслэлчүүд ирэх бямба гаригаас автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан.

Үүнтэй холбогдуулан сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжыг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас бүрдүүлсэн.

Их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээсард 42 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй “U money” картыг ашигладаг. Үүнтэй адил 25 мянган төгрөгийн карт нь тодорхой хязгаарлалтай эсэхийг иргэд тодруулж байгаа юм.

Тэгвэл иргэнсарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг үнэгүй авч, 25 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Ингэснээр сарын хугацаандхэдэн ч удаа нийтийн тээврээр үйлчлүүлэх эрхтэй болохыг “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж.

Мөн одоо хэрэглэж буй энгийн цахим картыг 25 мянган төгрөгөөр цэнэглээд сар үнэгүй зорчих эсэхийг иргэд лавлаж байгаа юм. Тэгвэл сарын хязгааргүй хэрэглээтэй карт нь өөр төрлийн карт учраас зайлшгүй шинээр худалдан авах шаардлагатай юм байна.

Иргэд дараах картын төрлүүдээс сонголтоо хийх боломжтой. Үүнд:

  • Өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлж зорчих

  • Банк, АТМ болон интернетээр цэнэглэн ашиглах боломжтой нийтийн тээвэр төлбөр тооцооны хосолсон “Сити пасс”картыг Улаанбаатар хотын “Хаан” банкны салбараас захиалан авч үйлчлүүлэх

  • Гар утасны сим картаа Unitel-ийн салбаруудад хандуулан солиулан NFC сим картаараа төлбөрөө төлж зорчих

  • Сарын хугацаатай хязгааргүй зорчих эрхтэй картыг худалдан авч нийтийн тээврээр зорчих боломжтой юм байна.

Дашрамд дурьдахад энгийн карт нь интернетээр цэнэглэх боломжгүй тул зөвхөн цэнэглэх цэгээр цэнэглүүлэх юм байна. Харин хугацаатай карт болон Хаан банкны Сити пасс картыг интернэтээр цэнэглэн ашиглах боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин