Албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалтыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Сургалтыг нээж, ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Жавхлантөгс үг хэлэв. Энэхүү сургалтад Дотоод аудитын тухай ойлголт, дотоод аудитыг төлөвлөх, Эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэх үе шат, Эрсдэлийн удирдлага сэдвээр “Жайка” төслийн багш А.Манабэ, Хяналт шинжилгээ үнэлгээний тухай ойлголт, өнөөгийн тогтолцоо, Хяналт шинжилгээ хийх аргачлал, Хяналт шинжилгээ үнэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэх тайлагнах сэдвээр ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа нар тус тус илтгэл тавилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин