Шуурхай: Нээлттэй явагдана гэгдэж байсан Г.Дэнзэн нарын шүүх хурал ”хаалттай” дэнслэгдэж байна

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал яг одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа юм.

Уг нь тус шүүх хурлыг нээлттэй явуулна гэж байсан ч хэвлэл мэдээллийнхнийг урьдчилж шүүх хурлыг сурвалжлах хүсэлтээ өгөөгүй гэх шалтгаанаар шүүхийн танхимд оруулахгүй байна.

Хэдийгээр шүүх хурлын явцыг шүүхийн үүдний танхим дахь дэлгэцээр харуулж байгаа боловч дуугүй явуулж байна. Өчигдөр шүүх хурлын явц нь дуу, дүрсний шаардлага хангаж, цацагдаж байсан бол өнөөдрийн шүүх хурал зөвхөн дүрсийг нь үзүүлж байгаа учраас мэдээлэл авах ямар ч боломжгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин