Хаврын чуулган ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын чуулган хуульд заасан хугацаагаар ирэх сарын 5-нд нээлтээ хийх учиртай. Энэ удаагийн чуулганы эхэнд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах дараагийн алхамаа хийнэ. Мөн хаврын чуулганаар Эрүү, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Казиногийн тухай хуулийн төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон чухал хуулиуд хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ