Тэтгэврээ зөв тогтоолгосон эсэхээ шалгуулж болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-нийг хүртэл “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах” аян зарлаад байсан. Тэгвэл энэ аяны хугацааг ирэх сарын 1 хүртэл сунгажээ.

Аяны хүрээнд тэтгэвэр тогтоолтоо шалгуулахаар төв, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд 6825 тэтгэвэр авагч өргөдөл хүсэлтээ гаргасныг шийдвэрлэсэн байна. Иймд тэтгэвэр авагч та тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтэй байгаа бол харьяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж болох аж.

Дээрх аян хоёр үе шаттай явагдаж байгаа гэнэ. Эхний үе шатаар аймаг, дүүргийн комисс дээрх өдрүүдэд тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аж. Нийт 373.0 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг одоогоор шалгаж баталгаажуулаад байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин