Г.Дэнзэн нарыг шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилнэ

ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд гуравдахь өдрөө үргэлжилнэ. Энэ сарын 28-нд эхэлсэн шүүх хурал өчигдөр бүтэн өдөржин үргэлжилж орой 17.20 цагийн үед гэрчүүд мэдүүлгээ өгч дууссан юм.
Ийнхүү өнөөдөр тэднийг шүүх хурал дахин үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Г.Дэнзэн нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ