НӨАТ-ын буцаан олголтын хугацаа дууслаа


Сангийн яамнаас 2016 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллийг засварлах хугацааг сунгаж, иргэдэд нэг удаагийн боломж олгосон билээ.
Үүн дагуу 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд иргэд мэдээллээ засварлаж, хуульд заасны дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөрт багтаан буцаан олголт хийхээр зохицуулсан юм. Энэ хугацаа өчигдөр дуусгавар боллоо.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Еbarimt.mn сайтад бүртгүүлсэн 120 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл дутуу, зөрүүтэй хэвээр байгаа гэх мэдээлэл байв. Зөрүүтэй мэдээллээ засварлаагүй бол НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох боломжгүй хэвээр үлдэнэ.
Иргэн Та нэмэлт мэдээллийг ebarimt.mn цахим хуудсанд хандаж авах боломжой. Хэрэв интернэтэд холбогдох боломжгүй бол татварын албаны 1800-1288 лавлах утсанд холбогдон бүртгүүлэх эсвэл татварын байгууллагад биечлэн очиж зөвлөгөө авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ