Дараах 3 хүнсийг хонуулсны дараа идэж болохгүй!

Бидний ихэнх нь өдөр бүр хоол хийхэд цаг үрэхгүйн тулд нэг хийхдээ их хэмжээгээр хийчихдэг. Гаргаж ирээд халаагаад л хоол бэлэн болно! Гэхдээ хонуулсан эсвэл хэд хоногийн өмнө хийсэн зарим хоолыг идэж болдоггүй гэдгийг та мэдэх үү? Зарчмын хувьд өчигдрийн халаасан хоолонд муу зүйл байхгүй. Гол нь ямар хүнсийг идэлгүй хаях ёстой вэ гэдгийг л сайн мэддэг байхад хангалттай. Та хоолонд хордож эсвэл биедээ хор хуримтлуулахыг хүсэхгүй байгаа биз дээ?

Тэгэхээр дараах 3 хүнсийг битгий хонуулж идээрэй:

1. Будаа Хүнсний стандартын агентлагийн мэдээллэснээр түүхий будаа нь маш их хэмжээний хортой бактерийн спорыг агуулдаг. Эдгээрийн зарим нь амьд үлддэг ч ихэнх нь будаа агшаахад үхэж аюулгүй болдог. Гэвч хэрвээ будаагаа дуустал нь идээгүй бол эдгээр хортой бичил биетүүдийн үржил эргэн идэвхиждэг. Тиймээс л хоносон будаа идсэн хүмүүст гүйлгэх, бөөлжих болон хоол боловсруулах тогтолцоонд асуудлууд үүсдэг аж. Бичил долгионы зуух үүнд тусалж чадахгүй: спорын хагас нь 100 градуст ч амьд гарах чадвартай байдаг. Тиймээс будааны зутан хийгээд идэж бараагүй бол хөргөгч эсвэл хөлдөөгчинд хадгалж байгаарай. Санамж: хэрэв будаа өрөөний температурт нэгээс их цаг байсан бол идэх маш аюултай!



2. Ургамлын тос Хоол хийхдээ урьд өмнө нь хэрэглэж байсан ургамлын тосыг дахин ашиглавал ирээдүйд зүрх судасны өвчин, цус харвалт, тэр ч байтугай хорт хавдартай болох магадлалыг ихэсгэдэг. Шинээр хийгдсэн судалгаагаар нэг болон түүнээс олон удаа хэрэглэсэн ханаагүй тос (үүнд эрдэнэ шиш, наран цэцэг, шар буурцаг орно) нь линолийн хүчил агуулдаг ба энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт нэгдлийг үүсгэдэг болохыг харуулж байна. Энэ хорт нэгдэл бол 4-гидрокси-транс-2-ноненал өөхний хүчил юм. Америкийн хоол судлалын холбооны хэвлэлийн төлөөлөгч Janie Maul ийн хэлжээ: “Олон удаа хэрэглэсэн тосыг хайруулын тавган дээр халааж хоол хийнэ гэдэг бол тамхи татахтай л адил. Аль аль тохиолдолд та адил эрсдэлтэй нүүр тулах болно”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин