Дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэрэг шүүхэд шилжжээ

Дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын иргэн н.Өргөнтал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд эхнэр, эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хурлын тов одоогоор гараагүй бөгөөд Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хуваарилагдсан болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ