“Чалько”-д төлөх өрийг барагдуулж дууслаа

“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалько” компанид төлж байсан өрөө бүрэн барагдуулж дуусчээ.

2012 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордын нүүрсийг урьдчилан зарж, “Чалько” компаниас 250 сая ам.доллар авсан байсан юм. Энэхүү урьдчилгааг нийт иргэддээ бэлнээр тараасан.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам Засгийн эрх барих үедээ өрийг дарах гэж нэлээд хичээсэн ч чадаагүй. Үндсэндээ 110 сая ам.доллар үлдсэн.

Харин шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажилласан, мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сэргэсэн зэрэг нь “Чалько” компанид төлөх өрөө барагдуулах боломжийг олгосон бололтой.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага энэ талаар өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин