Төлбөрөө төлөөгүй зорчигчийг 1000-5000 төгрөгөөр торгоно
Нийтийн тээвэр цахим системд шилжээд нэг жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Энэ үеэс эхлэн автобуснымөнгө хураагчгүй болон карт уншуулах эсвэл бэлэн мөнгөө хайрцагт хйидэг болсон. Гэвч иргэдийн 40 орчим хувь нь лкартаар зорчиж байгаа бол бусад иргэд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа юм.Гэтэл үүнийг тойрсон зорчигчдын башир арга олноор илрэх болсон.Уранхай мөнгө хийх, мөнгөнд дунд цааш хавчиж хийх гээд зөрчил ихээр гарахболсон. Иймд нийслэлийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сарын 1-нээс бүх иргэдийг цахим картаар зорчуулах шийдвэрийг гаргасан.Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийтийн тээврийнтөлөлтөндхяналт тавих зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган ажиллуулахаар болсныг дуулгалаа. Мөн нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсоныг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ