79 настай Т.Цэрэндолгор ДАШТ-ээс гурван медаль хүртлээ

БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ энэ сарын 19-25-нд боллоо. Тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас гавьяат тамирчин Д.Намжилмаагийн удирдлага дор 24 гүйгч өрсөлдөж, зургаан медаль хүртэв. Тухайлбал, дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн 25 удаагийн аварга Т.Цэрэндолгор жад шидэлт, бөөрцөг түлхэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

79 настай Т.Цэрэндолгор ДАШТ-ээс гурван медаль хүртлээ

Тэрээр өдгөө 79 настай бөгөөд Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн тамирчин юм. Мөн хөнгөн атлетикийн 55-60 насныхны найман км-ын зайд Ж.Энхтайван, 45-50 насныхны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү манай ахмад тамирчид БНСУ-ын тэнгэрт төрийн дуулалаа хоёртоо эгшиглүүлж, төрийн далбаагаа дөрвөнтөө мандууллаа.Гуйлан улсад өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг өнөөдөр БСШУСЯ-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч баяр хүргэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин