АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх ШҮҮХ хурал маргааш болно

Энэ сарын 15-нд АН-ынхан намын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Улмаар Улсын дээд шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь дутуу гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тиймээс АН бичиг баримтаа дахин бүрдүүлж өгсөн байна. “Ардчилсан нам”-ын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хэлэлцэх шүүх хуралдаан маргааш 14:00 цагаас дээд шүүх дээр болохоор товлогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ