Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:00 цагт: Вокзалын өмнөх талбайд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд төмөр замын тоочиг, өртөө дагасан хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "Автобустай сургалт" эхэлнэ.

10:00 цагт:
Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ. Хаана: МҮХАҮТ

10:30 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс "Малчдад туслах сайн санааны аян"-ы хүрээнд хаваржилт хүндэрсэн аймгуудаас нэн хүнд байдалтай байгаа Булган, Сэлэнгэ, Төв болон Хөвсгөл аймгийн малчдад 73.5 сая төгрөгийн өртөг бүхий нийт 170 тонн малын тэжээл, өвсний хүмүүнлэгийн тусламжийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд тусламжийн цуваа өнөөдөр 22-ын товчооноос хөдөлнө.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд "Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг нийт ЕБС-иудын сурагчдын дунд зарласан. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулсан шилдэг 50 бүтээл Улаанбаатар арт галерей (UB Art Gallary)-н үзэсгэлэнд тавигдах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулах ёслол болно.

11:00 цагт: Мишээл экспогийн их танхимд "Ай Ти Эм Монголиа-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

12:10 цагт: Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал ГХЯ-нд болно.

13:00 цагт: Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Мөн залуу эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нарт сургалт явуулна.

13:00 цагт: МN-Мэдээллийн Төвд Нийслэлийн Боловсролын Газраас "Эко боловсролын чиг хандлага -ногоон цэцэрлэг" сэдэвт илтгэлийн уралдааныг нийт СӨБ-ийн багш нарын дунд зохион байгуулна.

14:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвдОлон нийтийн 1111 төвөөс Эрдэнэтийн 51%-ийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төв ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.

14:00 цагт: “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуульчдын танхимд /304 тоот/ болно.

14:00 цагт:Монголын Үндэсний Циркэд "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэлээс сурвалжлага, мэдээ бэлтгэхийг урьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин