Өрхийн амьжиргааг судлах судалгаа өнөөдрөөс эхэллээ

Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдрөөс орон даяар эхэллээ. Энэ удаагийн судалгаанд манай улсын нийт өрхийн 81.3 хувь нь буюу 600 мянган өрх хамрагдах аж.Нийтдээ энэ судалгаанд 7900 орчим хүн ажиллана. Эдгээр хүмүүс 600 мянган өрхөөр 10 хоногийн хугацаанд зочилно. Өдөрт дунджаар 10-20 хүн ажиллах юм байна.

Тэрбээр энэ талаар ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа “Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг орон даяар энэ сарын 31-ний 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны 18.00 цагт дуусгана.

Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллана. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэнэ.

Судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна. Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болно” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин