Г.Ариунбаатар “Сувдан театр”-т дуулна

ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллаж буй МУГЖ Г.Ариунбаатар БНХАУ-ын Бээжин хотын алдарт “Сувдан театр”-т дуулахаар болжээ.
МУГЖ Г.АриунбаатарБНХАУ-ын хөгжимийн холбооны дарга Еэ Шауганы урилгаар Шенженг хотод зохиогдсон олон улсын фестивальд оролцжээ. Уг фестивальд тэрбээр дэлхийн сонгодог бүтээлээс гадна “Чингис хааны одонт”, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” сонгодог бүтээлийг дуулсан байна.
Тэрбээр тус улсын хөгжмийн холбоотой хамтран ирэх зургаадугаар сарын 28-нд Бээжин хотын алдарт “Сувдан театр”-т дуулах аж. Мөн энэ онд БНХАУ-ын долоон хотод концертоо тоглохоор болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ