”Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм. Угшагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.Ёслол хүндэтгэлийн ажиллагаандЭрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн даргаД.Очирбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс, эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээЭнэ жилийн Алтан чагнуурын эздээр, шинээр эмчилгээ оношлогооны арга технологи нэвтрүүлсэн эмч нар олон байна. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч, мэс заслын төрөлд нэр дэвшиж буй ...,чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг монголд анх удаа хийсэн УНТЭ-ийн дотрын их эмч, цусны төвийн эрхлэгч Н.Оюундэлгэр, мөн Баянхонгор, Баян-Өлгийн зэрэг аймгуудын эмч нар нэр дэвшиж байна. Насны хувьд хамгийн залуу эмч нь 36 настай, эмч мэргэжлээрээ 11 жил ажилласан эмч байгаа бол хамгийн ахмад нь 60 настай эмч байна. Үүнээс хархад жил ирэх бүр уг шагналын үнэ цэнэ улам өсөж, мэргэжилдээ хайртай, дуртай эмч нар олон болж байгаад талархаж байна. Нийт монгол 47 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид, тэдний ар гэрийхэнд дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ

Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны согог заслын тасгийн их эмч, нүүр амны согон заслынбагш Л.Өнөржаргал

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрсоношлогооны их эмч Б.Уранцэцэг

ХӨСҮТ-ийн шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрлийнмэс заслын тасгийн их эмч Л.Аважигмэд

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч , мэс заслын эмч Г.Сахьябазар

Баянзүрх эмнэлэг” ХХК-ний насанд хүрэгсдийн өвчинсудлалын их эмч Ш.Дэлгэрмаа

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавзан

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторын их эмч Т.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин