Дээд шүүх АН-ын дүрмийн өөрлөлтийг бүртгэх эсэхээ өнөөдөр шийднэ

Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэхээ өнөөдөр шийднэАН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

АН дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцсэн. Харин Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан билээ.

Иймээс учраасАН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан учраас ийнхүү Дээд шүүх энэ асуудлыг дахин хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин