Иргэдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулна

Баянхошууны иргэдийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар болжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баянхошууны эцэст байрлалтай “Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирэх бямба гаригт “Сүрьеэ илрүүлэх, оношлох өдөрлөг" зохион байгуулах юм байна.
Энэ хүрээнд зорилтот бүлгийн буюу сүрьеэтэй хүмүүсийн ар гэрийнхэн болон өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан, өвчлөх эрсдэл бүхий 180 хүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах аж.
Түүнчлэн тус хороонд Улаанчулуутын хогийн цэгтэй хил залгаа амьдардаг айл өрхүүд харьяалагддаг бөгөөд нийт хүн амын 60 орчим хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн даатгал төлж, хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх боломжгүй иргэд гэнэ.
Тиймээс “Баян бигэр” өрхийн эмнэлгийнхэн сүрьеэгийн мэргэжлийн эмч нарыг урьж, цээжний зураг авах аппарат, сүрьеэгийн оношилгооны багаж төхөөрөмж түрээслэн цогц үйлчилгээ үзүүлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ