Өнөөдрөөс эхлэн автобусанд бэлэн мөнгөөр зорчихгүй

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчино. Өөрөөр хэлбэл иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар хөлсөө төлж зорчих юм.



Карт ашиглаагүй болон үйлчилгээний төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 мянган төгрөгөөр торгох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд карт цэнэглэх, борлуулах цэгийн тоог 500-д хүргэх юм байна.


Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт (Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг) шинээр худалдаанд гарсан бөгөөд ИРГЭДтухайн картуудыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах боломжтой юм. Түүнчлэн “ХААН” банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин