“Номоо солилцъё” өдөрлөг болов

NOM“Номоо солилцъё” өдөрлөг Сүхбаатарын талбайд тав дахь удаагаа болж өнгөрлөө. Сар бүрийн эхний бямба гаригт зохион байгуулагддаг уг өдөрлөг өмнөх саруудаа бодвол илүү өргөн цар хүрээтэй болсоор байна. Энэ үеэр “Hello UB” ТББ, 75-р сургуулийн “Дэлбээ” хамтлаг, Скаутын залуучууд хамтран флашмоб хийж сонирхууллаа. Тэд бүх насны ямар ч хүн ном уншиж болно гэсэн санааг илэрхийлсэн аж. Дараагийн “Номоо солилцъё” өдөрлөг тавдугаар сарын 6-нд болно. Номонд хайртай, номоо солилцох хүсэлтэй бүх хүмүүсд уг өдөрлөг нээлттэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин