“ИУ” бүлэглэлийн террористууд нисэх онгоцонд хэрэглэх бөмбөг бүтээжээ

“Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористууд тэсрэх бодис хийжээ гэж америкийн тагнуулын албаныхан үзэж байна. Энэ нь электрон девайст тэсрэх бодис байрлуулахыг хэлж байгаа юм. Нисэх буудлуудад ашигладаг сканирын багаж ийм бөмбөгийг таньж чадахгүй гэдгийг тэмдэглэж байна. Телевизийн CNN сувгаар ингэж мэдээлжээ.

Нисэх буудлуудад ашигладаг тоног төхөөрөмж террористуудын гарт орж,үүн дээр тэд ийм тэсрэх бодисыг нуух боломжтой эсэхийг шалгажээ хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нотлож байна. Террористууд бөмбөгийг аккумулятортын оронд суурилуулдаг болов уу хэмээн таамаглаж байна.

Шинэ төрлийн тэсрэх бодисын тухай Холбооны мөрдөх товчооны мэдээ нь Африк, Ойрхи Дорнодын орнуудаас АНУ руу явж байгаа нисэх онгоцонд электроникийн төхөөргөмж авч явахыг хориглох шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг CNN сувгийн сэтгүүлчид дурдаж байна гэж РИА Новости агентлаг бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин