Колумби улсад хөрсний гулсалтын улмаас олон арван хүн амь үрэгдээд байна

Колумби улсын баруун өмнөд нутагт үер бууж, хөрс гулссаны улмаас наад зах нь 154 хүн амь үрэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.
Путумайомужид ширүүн бороо орсноор гол мөрний ус эргээсээ хальж, хөрс гулссан байна. Шавар шороо, чулуусуурин газруудын байшин барилга, машин тэргийг урсгажээ.
Сүүлчийн мэдээгээр, 154 хүн амь үрэгдэж,бас 400 хүн бэртэж, 200 гаруй хүнхүн сураггүй байна.Эрж хайх-аврах ажиллагааүргэлжилж, үүнд нэг мянга гаруй цэрэг, цагдаа оролцож байгаа ажээ.
Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос аврагчдын үйл ажиллагааг газар дээр нь хянаж, хэлмэгдэгсдэд туслахын тулд мужийн нийслэл Мокоа хотод очоод байна. Тэрхүмүүсийг аварч, хэлмэгдэгсдэд туслах ажлыг түргэвчлэхийн тулд үндэсний хэмжээний гамшигийн горим тогтоосныг мэдээлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ