Чехийн дипломатч эхнэрийнхээ твиттерээс болж албан тушаалаараа хохирчээ

Швейцар, Лихтенштейн дэх чехийн элчин сайд эхнэрийнхээ твитээс болж албан тушгаалаасаа чөлөөлөгджээ. Телевизийн “Россия 24” сувгаар ингэж мэдээлсэн байна.

Карел Борувка шалтгаан тодорхойгүйгээр халагдах мэдэгдэл хүлээж авч, харин нийгмийн сүлжээн дэх түүний гэргий Аленагийн хэтэрхий идэвхитэй байдал элчин сайдыг албан тушаалгүй болгож байгааг дараа нь мэджээ. “Та эхнэрээ аятайхан байлгаж чадахгүй нь!” гэсэн үгсийг гайхширсан элчин сайд Чехийн ГХЯ-ны тэргүүнээс сонссон байна.

Дипломатчийн гэргийулс төрчид, сэтгүүлчид, түүнчилэн нөхрийнхөө намын нөхдийг үнэхээр байнга шүүмжилдэг аж.Энэ нь эрх баригчдыгбухимдуулсан хэрэг.

Халагдсандаа дипломатч өөрөө чундууцжээ.Манай эхнэр ГХЯ-ны ажилтан биш,тэр нийгмийн сүлжээгээр хувийн санаа бодлоо л илэрхийлсэн хэрэг,ингэлээ гээд элчин сайд албан тушаалаараа хохирох ёсгүй гэж тэр хэлжээ. Түүнийг дөрөвдүгээр сар дуусахаас наана албан тушаалаа орхихыг үүрэг болгосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин